2020.12.17
Улстөр
Г.Амартүвшин: Хуулийн заалтын 77.2-ын найруулгыг нь өөрчилмөөр санагдаж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
Энэ хуулийн заалтыг дэмжиж байна. Гэхдээ илүү тодорхой болгомоор байна. Миний бодлоор бол Нийслэлийн дүүрэг эсвэл сумдын засаг захиргааныхан гадаад дотоод явж хамтын ажиллагаа гадаад харилцаа хөгжүүлж байгаа нэрийн доор зугаалж явах, эхнэр хүүхдийнхээ дэлгүүрийн жагсаалтыг биелүүлээд явж байдаг тийм байдлыг зогсоох хэрэгтэй. Ер нь Монгол Улсын төвлөрсөн гадаад бодлогынхоо дагуу л явах нь зүйтэй. Тиймээс хуулийн заалтын 77.2-ыг дэмжихгүй эсвэл найруулгыг нь өөрчилмөөр санагдаж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Альтернатив хувилбар дэвшүүлэгч Амартүвшин
2020.12.09
Монгол-Францын цахим бизнес уулзалт боллоо
2020.11.06