2020.12.17
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Монгол улс, БНСВУ-тай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг баталлаа
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төслийн танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцууллаа.
Уг хэлэлцээрийн зорилго нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах боломжийг бий болгох, салбарын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршиж байна
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргасан бөгөөд танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Энхболд уншиж танилцууллаа.
Танилцуулгатай холбоотой санал хэлж, үг хэлэх гишүүн гарсангүй. Ингээд байнгын хорооноос хуулийн төслийг батлах санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.
ШИНЭ МЭДЭЭ
Төв аймагт бүтээн байгуулалт өрнөж байна
2021.11.03
Төв аймагт өрнөж буй бүтээн байгуулалтууд
2021.10.26