МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.17
Зам, Тээвэр

Б.Жаргалмаа: Бидэнд хэчнээн далайчин хэрэгтэй байдаг вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцийн 2010 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа асуулт асуулаа:

Бид олон улсын конвенцэд нэгдсэнээр далайн тээврийг хөгжүүлэх эргээд дараагийн гурав дахь хөршид уул уурхайн баялагаар гарах боломжийг нь бий болгохын тулд ямар боломж үүгээр нээгдэж байгаа вэ? Эргээд сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцид нэгдсэнээр бид өөрсдөө сургалт явуулах юм уу эсвэл гадаад улс орон л сургалт явуулах боломжтой юм уу? Бидэнд хэчнээн далайчин хэрэгтэй байдаг вэ? 

Түүний асуултанд Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газрын ажилтан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ