МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна
2020.12.17
Улстөр

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна

Ардчилсан намын X их хурал маргааш эхэлж буйтай холбогдуулан өнөөдөр 12:00 цагаас эхлэн Үндэсний бодлогын хорооны хурал цахимаар хуралдаж байна.

Тус хурлаар намын их хурлаар хэлэлцэх “Үндсэн дүрмийн өөрчлөлтийн  асуудал”-ыг голлон хэлэлцэх юм.

Хурлын нээж АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан: “Бид Үндсэн дүрмийн өөрчлөх, эсэх асуудлаар намын нийт гишүүдээс санал авсан. Нийт гишүүдээсээ 80-90 хувь нь намын дүрмийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс дүрмийг өөрчлөх ажлын хэсгийг 44 хүний бүрэлдэхүүнтэй журмын дагуу боловсруулж, намын удирдлагад гардуулсан. Тиймээс ҮБХ-ны хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна” гэсэн юм.

Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл ҮБХ-ны гишүүдэд дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэрхэн боловсруулсан, өөрчлөгдсөн заалтуудын дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ цаг мөчид хурлын дэгийн дагуу ҮБХ-ны гишүүд асуулт асууж, саналаа хэлж, бүлэг тус бүрээр заалтуудыг хэлэлцэн хурал үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ