МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг Боловсролын багц хуультай нийцүүлэх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асуулаа:

Эх оронч үндэсний үзэлтэй Монгол хүн болж төлөвших ёстой гэдгийг олон жил ярьж байгаа. Боловсролын яам 2019 онд Монгол ёс хүмүүжлийн хичээл гээд хуучин Иргэний ёс зүйн боловсролын хичээлийг сонгож үздэг, сайн дурын маягаар хавчуурганд явж байсан 1-5-р ангийн хичээлийг Монгол ёс, хүмүүжлийн хичээл гээд ардын багш Чоймоо багш тэргүүтэй эрдэмтэд хөтөлбөрийг нь боловсруулаад, Монгол хүмүүс зураг хөргийг нь энэ номонд зориулж бэлдээд заавал үздэг хичээл болгосон.

ЕБС-ийн хүүхдүүдэд энэ хичээлийг ороод явж байгаа. Боловсролын багц хууль орж ирж байгаа нөхцөлд энэ хуулиудаа Засгийн газраас өргөн барих Боловсролын хуулийн концефцтэй нийцүүлэх талаас нь яваад, тусдаа бие даасан хууль гарахгүйгээр явбал яасан юм бэ? Яг ийм байна уу ямар байна гэдгийг хууль санаачлагчдаас тодруулъя. 

Түүний асуултанд  Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ