2020.12.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Д.Сарангэрэл: Ирээдүй хойч маань ямар нийгэмд амьдрах вэ? гэдгийг тодорхойлох хууль
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ хуралдаанаар
Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Ирээдүй хойч ямар нийгэмд амьдрах вэ? гэдгийг тодорхойлох хууль гэж харж байна. Нийгмийн бүх салбарын бүх хүмүүсийн оролцоотой байж хүмүүнлэг боловсролыг хүүхдэд ойлгуулна. Ёс заншил, уламжлалаараа дамжуулан хүүхдүүддээ нөлөөлөх зүйлийг сэргээх хэрэгтэй. Яаж хүүхдүүдэд зөв ойлголт өгөхийг оруулж өгөх хэрэгтэй. Гэхдээ ганц боловсролын салбарт үүрүүлж болохгүй. Хүн бүр ямар оролцоотой байхыг тодорхой зааж өгөх ёстой. Үр хүүхдүүдийн маань ирээдүй бүрхэг байгааг өдөр бүр хүчирхийллээс ойлгож байна. Монгол улс, бидний нийгэм ямар байх суурийг шийдэх хууль гэж үзэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
БОАЖЯ 2020 оны онцлох ажлаа тайлагнаж байна
2020.12.30