2020.12.21
Улстөр
АН: "Хотынхондоо хониор тусалъя" аян амжилттай өрнөж байна
Ардчилсан намаас санаачлан “Хотынхондоо хониор тусалъя” хандивын аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19:00 цагаас 22:00 цаг хүртэл гурван цаг үргэлжилсэн тоглолтыг Талын Монгол телевизээр шууд дамжуулан хүргэсэн юм.
Гурван цагийн хугацаанд бэлэн мөнгөөр 55 сая төгрөг, 4089 хонь, 1011 ямаа, 20 адуу, есөн үхэр, нэг тэмээ цуглажээ.
Дээрх хандивыг 21 аймгийн Ардчилсан намын хороод нэгтгэн цуглуулан энэ сарын 21-30-ны хооронд Улаанбаатар хотод авч ирэн, эмзэг бүлгийн айл өрх, хөл хорионы үед цаг наргүй ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хүргэх ажлыг давхар зохион байгуулах юм.
Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж сургадаг сайхан уламжлалтай ард түмэн билээ. Өмнө нь ган зуд, гал усны аюул болоход хотынхон малчид даа олон удаа тусалж байсан бол энэ удаа харин малчид хотынхондоо ийнхүү тусалж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Ирээдүйн инженерүүдийг өнөөдрөөс бэлдэнэ
2024.11.20