2020.12.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
М.Оюунчимэг: Цар тахлаас үүдэн хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн мөнгө хэдий хэмжээгээр буурсан бэ?
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөөр /2020.12.22/ Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуулаа:
Өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө мөнгийг МСҮТ эрэлт хэрэгтэй мэргэжлүүд дээр ажиллах хүчнээс авч байгаа хувь хэмжээтэйгээ яаж үүн дээр оруулж ирж байгаа вэ?
Түүний асуултанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хариуллаа.
Энэ жил 8.1 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлсэн. Энэ мөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, хөтөлбөрүүдэд зарцуулдаг. Нөгөө талаасаа МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлэгт энэ мөнгийг зарцуулаад явж байгаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэмэлт тодотгол хийлээ.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль өргөн барилаа
2022.06.03