2020.12.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Саранчимэг: 2021 онд нийгмийн хамгааллын салбарт 13 хууль өргөн баригдаж амжих уу?

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.22/Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн тухай хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуулаа:

Хөдөлмөр хамгааллын салбарт 15 хуулийн төсөл өргөн баригдахаар байна. Үүний 13 нь 2021 онд өргөн барьж, мэдүүлэхээр орж ирсэн байна. Энэ 13 хуулиас ес нь шинэчилсэн найруулга, хоёр нь шинэ, тав нь нэмэлт өөрчлөлт байна. 2021 онд энэ хуулийн төсөл өргөн баригдаж амжих уу? Нийгмийн хамгааллын шинэ реформ хийнэ гээд шинэ хуулийн багцад оруулж ирж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ ажил ямаршуу үйл явцтай явж байгаа вэ?

Түүний асуултанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд А.Ариунзаяа:

Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл, дагалдах бусад төслүүд, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах бусад төслүүд гээд энэ ажил хуулийн үзэл баримтлал нь Хууль зүйн яамтай хамтраад батлагдах түвшинд явж байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нэмэлт тодруулга хийлээ:

Нийгмийн даатгал, Нийгмийн хамгааллын салбарууд том реформ шинэчлэл хийнэ гээд явж байгаа. Энэ хуулийн явц, ажил ямархуу байгаа вэ? Зөвхөн ХЗДХЯ-тай хамтраад ярьж байгаа биш яг ямар шатандаа яаж явж байгаа вэ? 2021 ондоо багтах уу?

ШИНЭ МЭДЭЭ