МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.22
Эрүүл мэнд

С.Чинзориг: Халдварын голомт болсон шалтгааныг сайтар шалгаж нягтлах хэрэгтэй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/ хуралдаан боллоо. Байнгын хорооны 2020 оны 01 тогтоолоор байгуулсан Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Эрүүл мэндийн даатгалын хэлтэс бие даах юм байна дэмжиж байна. Эрүүл мэндийн газар аймгийн засаг даргын тамгын газрын бүтцэд байдаг, өөрийн гэсэн байргүй. Цөөхөн аймаг өөрийн гэсэн байртай болно гэдэг хүндрэлтэй. Хөдөөний хүмүүст хөнгөлөлттэй эм олгодог асуудлаа харж үзээрэй.

Мөнхсайхан сайдаа та дүгнэлт хийсэн үү? Баянзүрх дүүрэг халдварын голомт болчихлоо. Дүгнэлт хийж байгаа юу? Эмнэлгийн байгууллагад тавьж байгаа хяналтаа сайжруулаарай. Дүгнэлтийн дагуу байнгын хороо, УОК дээр ярих хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ