МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НББХ-ны өчигдөрийн хуралдаанаар дараах тогтоолын төслийг хэлэлцлээ
2020.12.23
Улстөр

НББХ-ны өчигдөрийн хуралдаанаар дараах тогтоолын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдөрийн /2020.12.22/ хуралдаан 11 цаг 15 минутад ирц бүрдсэнээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөснийг Байнгын хороон дарга М.Оюунчимэг танилцууллаа. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл –ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Баярсайхан, Б.Саранчимэг нар асуулт асууж, хариулт авснаар гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.

Ингээд тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг гишүүдийн гаргасан саналын хамт Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

ШИНЭ МЭДЭЭ