МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эрүүл мэнд

С.Чинзориг: Отор хийж байгаа малчдаас зарим сумдын удирдлага бэлчээрийн төлбөр нэхэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал энэ байдлаар удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Иймээс цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулжээ.


УИХ-ын гишүүн С.Чинзориг гишүүн санал хэллээ

Яг юунаас болоод эмнэлгийн байгууллага голомт болчихов гэдэг дээр судалгаа хийж, цаашид нилээн анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. 

Өвөрхангай аймгаас сонгогдсон гурван гишүүн алсын оторт явж байгаа, гадны аймагт өвөлжиж байгаа малчдаа эргээд, түлээ түлшний дэмжлэг үзүүлээд ирлээ. Төв аймгийн хоёр, гурван сум дээр бэлчээрийн төлбөр нэхэж байгаа асуудал байна. Хөдөө аж ахуйн яам болон бусад холбогдох газруудад үүрэг чиглэл өгч болиулж, арга хэмжээ авах хэрэгтэй байна. Төв аймгийн Цээл, Жаргалант сумдууд малыг хонин толгойд шилжүүлснээр, нэг малаас сард 100 төгрөгийн бэлчээрийн төлбөр авна гэсэн шаардлагыг дээрх сумдын удирдлагуудаас тавьж, нэхэж байна. Үүнийг онцгой анхаараач. Бэлчээр бол төлбөргүй байгаа шүү дээ. 

Ковидын хуулиар Төрийн албаны тухай хуулийн үйлчлэл зогсоогүй, харин сонгон шалгаруулалт явуулахыг түр зогсоосон гэж ойлгож байгаа. Үүнийг зарим сайд, дарга нар Төрийн албаны хуулийн үйлчлэл зогссон гэж буруу ойлгоод байх шиг байна. Дураараа хольж солих, үүрэг гүйцэтгэгч авч тавих асуудал гарч байна. Үүнийг УОК дээр ярьж, арга хэмжээ авч ажиллаарай. 

ШИНЭ МЭДЭЭ