МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эрүүл мэнд

Н.Энхболд: Хүнсний хангамж хүрэлцээтэй үед чуулганы индэр дээрээс хариуцлагагүй мэдээлж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Энэ хуульд Засгийн газраас заавал саналыг авч, байр суурийг сонсдог төсөв мөнгөтэй холбоотой авдаг зүйл бол тэрийг урьдчилан яриад хийх нь зүйтэй байх. Тэгэхгүй бол хэлэлцэх явцад маргаан гараад байх вий. Үүнийг хууль санаачлагчид анхаарна биз ээ.

Солонгосын асуудал түрүүчээсээ эхлээд шийдэгдэх шиг боллоо. Элчин сайдын яам дээр нь хүмүүс очсон нэлээд их хүмүүс олон хоног хүлээсэн асуудал байгаа юм байна. Тэгэхээр тэдгээр хүмүүсийг цувуулаад авсан нь дээр байх. Хууль дээр 5.8, 8.1.1 гэж байгаа дээр Засгийн газар дотоодын нөөц нөхцөл байдлаа хараад уян хатан, үе шаттайгаар зохион байгуулна гэсэн үг нэмчихвэл заавал энэ, тэр яах вэ гээд хараад байлгүй энэ хуулийнхаа дагуу үнэхээр арга нь барагдаж байгаа хүмүүсээ зориуд авчирч байх ёстой.

Яагаад Солонгос, Германд байгаа хүмүүсийн асуудал гараад байна гэхээр эндээс мөнгө төгрөгөө зараад билетээ авчихсан, байраа өгчихсөн, ачаа бараагаа явуулчихсан, ажлаасаа гарчихсан хүмүүс байгаа юм. Үүнийг түрүүчээс нь анхаарч арга хэмжээ авч байгаа нь сайн байна. 

Буруу мэдээлэлтэй холбоотой ил, далдаар ямар нэгэн байдлаар бусдыг болох болохгүй үйлдэл рүү турхирсан байдлаа болимоор байна. Нэг гишүүн хүнсний хомсдол үүслээ гэж хэлж байсан. Одоохондоо гайгүй байна. Засгийн газар ийм юм байхгүй, арга хэмжээ авч байна. Үндсэн нэр төрлийн бараанууд нь байж байна. Их хурлын гишүүдийн үг үнэтэй. Хэрвээ хомсдож байгаа бол яг тодорхой хэлээд явах хэрэгтэй. Хүмүүс их сонсдог учраас үүнийг анхаарах хэрэгтэй байна. 

ШИНЭ МЭДЭЭ