МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Эдийн засгаа тооцоолж ялгаатай бодлого явуулахгүй бол нийгмийн маш том хэсэг үлдэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Энэ хууль 2-12 сар хүртэл хэрэгжсэн байна. Татварын газрын сайт дээр ийм мэдээлэл байна. Үүн дээр бичсэнээр 18.7 тэрбумаар бууруулж, 3400 ААН-ийг, түрээслэгчид 2.3 тэрбум төгрөг 10 сарын хугацаанд үлджээ гэсэн байна. Хүртээмж бол хангалтгүй байна. 10 сарын хугацаанд Монгол орон даяар явж байгаа гэхэд. Зарчмын хувьд бидний явуулж байгаа бодлогын үр дүнд жишээ нь хүүхдийн мөнгө өгч байгаа. 9000 өрхөөс 400.000-аад хүүхэдгүй өрх байгаа юм. Энэ хүүхдийн мөнгө гэдэг дэмжих хэсгээс алга болж байгаа юм.

Эрчим хүчний том дэмжлэгэнд хоёр өрөө байртай эсвэл гэр хороололд амьдардаг гээд 4000 дотроос аваад үзвэл хоёр өрөө байртай айл 60-70.000 төгрөг төлдөг юм байна. Сардаа хүүхдийн мөнгөнд хамрагдаад, 60-70.000 төгрөгийн хөнгөлөлт авч байгаа хэдий ч ажлын байрныхаа хувьд нийгмийн эрсдэлд орчихсон. 900.000-400.000 нь хасагдаж байгаа юм. Тэрний цаана дата байхгүй учраас тодорхой тоо байхгүй байна. Магадгүй маш их том 200.000 өрх маш бага буюу бүхэл бүтэн орлогоо алдчихаад, сардаа 60-70.000 төгрөгний эрчим хүчний хэмнэлттэйдээ хүрдэггүй. 18 тэрбум төгрөгөөр буураад, яг эцсийн дүндээ 2.3 тэрбум төгрөг түрээслэгчид үлдсэн байна.

Тэгэхээр энэ хөнгөлөлтүүдээс чинь нийгмийн эдийн засгаа тооцож байгаад нийгмийн ялгаатай бодлого явуулахгүй бол нийгмийн маш том бүлэг гоожиж үлдээд байна. Тэгэхээр тийшээ тодорхой хэмжээнд анхаарахыг хүсэж байгаа юм. Тэрнээс бага ч гэсэн хөнгөлөлт, чөлөөлтийг дэмжиж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ