2020.12.24
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Оюутолгой компани ард түмэнд үр ашигтайгаар гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Татвар, алданги гэдэг бол Монгол Улс гал алдаж байна гэсэн үг. Татвар, алданги хөнгөлөлт, чөлөөлөлтийг хийхгүй бол тэртэй тэргүй татвар, алдангийг төлж чадахгүй хэмжээний гал алдсан нөхцөлд байгаа. Энэ асуудлыг ойлгож шийдэх ёстой.

Том том ААН-үүд мэдээлэл, улстөрчидтэй ойрхон энэ асуудлуудыг нарийвчилж мэдэж байгаа хүмүүст л үр шимийг нь хүртэх байдал үүсэх вий. Өөрөөр хэлбэл ЖДҮ, маш олон бага хүчин чадалтай компаниуд л чирэгдэж байгаа. Тэд л үр шимийг нь хүртэх ёстой.

Вакциний мөнгө байгаа бол тун яаравчлаарай. Оюутолгой гэдэг алт, зэсээ хамгийн өндөр үнэтэй, таатай нөхцлөөр ямар ч санаа зоволтгүй урсган, гаргаж байгаа энэ давагдашгүй хүчин зүйлийн Монгол Улсын гал алдаж байгаа энэ үед татварын хүнд нөхцөл үүссэн үед гэрээ дээрээ өөрчлөлт оруулъя. Гэрээгээ өөрчлөх тал дээр У.Хүрэлсүх ажиллаж, хөндөж тавих боломжтой. Нийгмийн хариуцлага байгаа.

Оюутолгой компани Засгийн газартай эн тэргүүнд хэлэлцээрийн ширээнд сууж энэ хүнд цаг үед нийгмийн хариуцлагаа үүрч, Монголын ард түмэнд үр ашигтайгаар гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Нийгмийн хариуцлагаа үүрч, ард иргэд тэжээдэг үүрэн телефоны томоохон компаниуд энэ асуудал дээр онцгой анхаарна гэж итгэлтэй байна. 

ШИНЭ МЭДЭЭ