МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25

С.Чинзориг: УИХ ижил агуулгатай хоёр асуудал дээр нэг ижил зарчим барих

УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

ТӨСӨЛД

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлөхөөр тусгажээ.

Төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын гишүүд 2 дугаар зүйлийн

“Энэ хуулийг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” гэснийг “2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд” гэж өөрчлөх 


УИХ-ын гишүүн С.Чинзориг тэдний зарчмын зөрүүтэй саналыг дэмжих ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг

НДШ-ийг алданги, торгуулиас чөлөөлнө гэдэг нь ирэх оныхоо хагас жилийнхээ тайлангаар шимтгэлээ төлөөгүй байхад нь алданги, торгуулиас чөлөөлөх асуудал шүү дээ. Одоо 12 сарын 31 гээд хаачихаар, өмнөх хууль чинь 12 сарын 31 ээр үйлчлэж байгаа шүү дээ.

2021 оны 6 сарын 31-ныхээ тайлангаараа л үлдэгдэлтэй бол алданги, торгууль тавихгүй гэж байгаа шүү дээ. Бусдаар бүхлээр нь чөлөөлөх тухай биш шүү дээ. Сая бид татварын алданги, хөнгөлөлт үзүүлэх хуулийн өөрчлөлтийг хэлэлцлээ шүү дээ. Үүнтэйгээ л адилхан шүү дээ. Тэгэхээр УИХ ижил агуулгатай хоёр асуудал дээр нэг ижил зарчим барих хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ