2020.12.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
С.Чинзориг: Энэ хуулиар Засгийн газар хоорондын гэрээгээр ажиллаж байгаа ажилтны нийгмийн хамгааллыг хангах юм
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн шинэ төсөл 5 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулж зарчмын хэд хэдэн шинэ зохицуулалтуудыг тусгасан байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг
Одоо хэрэгжиж байгаа хууль бол үүргээ биелүүлсэн. Өмнөх Засгийн газрын үед гадаадаас авах ажиллах хүчнийг 50 хувь буруулах зорилт үндсэндээ биелсэн. Мөн Гадаад ажиллаж байгаа иргэдийн нийгмийн хамгааллын сайжруулсан.
Энэ хуулиар Засгийн газар хоорондын гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн хамгааллыг хангах юм. Эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн саналыг авсан.