МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Хотынхондоо хониор тусалъя” аяны явцын талаар хэлэлцэж эхэллээ
2020.12.24
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

“Хотынхондоо хониор тусалъя” аяны явцын талаар хэлэлцэж эхэллээ

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас 21 аймаг, есөн дүүргийн намын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийж байна.

Хурлаар цаг үеийн асуудлууд болон “Хотынхондоо хониор тусалъя” аяны явцын талаар хэлэлцэж эхэллээ. “Хотынхондоо хониор тусалъя” аян хоёр үе шаттай зохиогдох бөгөөд эхний үе шат 12 дугаар сарын 25-31-ны хооронд хэрэгжих юм.

Тус аяны нэгдүгээр шатанд Улаанбаатар хотын 12,000 айл өрхөд үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний дээжээс хүргэх бол хоёрдугаар шат сар шинийн баяраас өмнө цар тахлын халдварын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид болон амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд малчдаас ирүүлсэн махыг бэлтгэж савлан хүргүүлэх юм.

Дээрх аяны хүрээнд одоогоор 7000 гаруй мал, 60 орчим сая төгрөг цуглаад байгаа юм. Эдгээр хандивыг хүрэх зорилтод бүлэгт хүргэхээр 21 аймаг, есөн дүүргийн Ардчилсан нам ажиллаж байгаа билээ.

ШИНЭ МЭДЭЭ