2020.12.31
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Оюу-Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахад ямар ажил хийх вэ?

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.31) нэгдсэн хуралдаан  Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:

ЗГХЭГ-ын Сайд бусад улс орнуудын тухайлбал Сингапурын авлигалыг бууруулж чадсан сайн жишгийг авна. Албан тушаалтнууд хөрөнгө орлогоо, эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол улсдаа үг дуугүй тушаадаг арга хэмжээг авч хуульд оруулна гэсэн. Саяхан Авлигатай тэмцэх газрын дарга мэдэгдэхдээ орлого нь 1 сая төгрөгийн орлоготой хэрнээ 5 сая төгрөгийн орлоготой хэрэглээтэй төрийн албан тушаалтнуудыг шалгана гэсэн байна. Энэ бол зөв гольдирол руугаа орж байна. Энэ хуулиар нэлээд нааштай өөрчлөлт гарах байх гэж найдаж байна. 

Монголын төр, ард түмний мэдэлд байгаа Эрдэнэт, Тавантолгой хоёр үйлдвэр энэ их хүндрэлтэй үед ямар хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж байна вэ? Гэтэл гадаадынхны мэдэлд шилжүүлсэн Оюу-Толгойгоос юу ч авч чадахгүй арбитр дээр 200 хэдэн сая долларын татвар төлөхгүй арбитрын шүүх дээр очсон байж байна. 2012-2016 онд УИХ-аар Эрдэнэс-Тавантолгойн ордыг гадаадынхантай нийлүүлээд өгчихөөр шийдвэр оруулж ирэхэд үүний эсрэг хэсэг хүмүүс эсэргүүцэж байж авч үлдсэн. Эрдэнэс-Тавантолгой улсын төсөвт хөрөнгө мөнгө төвлөрүүдээр, хувьцаагаа хуваагаад явж байна. 

Түүний асуултанд Хууль зүйн сайд С.Бямбацогт хариуллаа. 

Авлигтай тэмцэх асуудал төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн талаар төр ард түмний хуулийн ил тод, шударга ажиллах томоохон дэвшлүүд гарч байгаа. Юу ч хийгдэхгүй байгаа биш. 

ШИНЭ МЭДЭЭ