МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Д.Тогтохсүрэн: Үндэсний их баяр наамдын асуудлыг зөвшилцөл, ойлголцлоор шийдвэрлэх ёстой

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны өнөөдрийн /2020/01/05/ хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал бол энэ хуулийг нэг хэсэг нь дэмжээд, нэг хэсэг нь эсэргүүцээд байгаа юм. Үндсэн их баяр наадмын хууль бол ойлголцол, зөвшилцөлийн хүрээнд гарах ёстой хууль. Монголчуудын гол баяр цэнгэл юм. Морин спорт, уяачдын холбоо гэж олон мянган гишүүдтэй холбоо бий. Энэ холбоо гишүүдийнхээ ойлголтыг нэгдсэн нэг ойлголтод хүргэх хэрэгтэй. Төр үүнийг хийж болохгүй. 

Тиймээс энэ хуулийн хэлэлцэх асуудлыг тодорхой хугацаанд 7-10 хоногийн хугацаанд хойшлуулаад өөр ойлголт, ойлголтын зөрүү байгаагаа гишүүдтэйг ярилцах хэрэгтэй.

Хурдан морины салбар комисс гэж байгаа. Тэдний саналыг бас авах хэрэгтэй. Шадар сайдаар ахлуулсан баяр наадмын төв комисс гэж бий. Энэ комисс бас ярилцах хэрэгтэй. Ингэж ойлголтын хувьд нэгтгэж, нэгдсэн байр суурьтай болгож байж шийдэхгүй бол УИХ аль нэг талд нь шийдээд, нийгэмд хэрүүл тарьж болмооргүй санагдаад байна. Тийм учраас дахин нэг идэвхтэй хэд хоног ярилцаад, дахиж оруулж ирээд ярилцвал яасан юм гэсэн горимын саналыг гаргаж байна.

ШИНЭ МЭДЭЭ