2021.01.06
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах заалтыг тусад нь оруулах саналтай байна

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

2013 онд Шүүхийн тухай багц хууль үйлчилж эхлээд тухайн үед шүүгчээр ажиллаж байсан бүх шүүгч нарыг нэг өдөр чөлөөлөөд буцааж томилохдоо нэр бүхий 13 шүүгчийг томилоогүй том асуудал гарсан. Үүнээс болж тэр олон хүн өнөөдрийг хүртэл найман жил хохироод явж байна. Дагаж мөрдөх дүрмийн тухай хуульд энэ хүмүүсийг эргүүлж томилохыг оруулж өгмөөр байна.

Төр алдаа гаргасан гаргасан алдаагаа засдаг байх ёстой. Энэ хүмүүс маш олон удаа шүүх, цэц гээд олон газраар явсан. Энэ бол цаанаа улстөрийн шалтгаантай байсан. Энэ бол шүүхийн хараат бус бие даасан байдлыг алдагдуулсан асуудал байсан. Тийм  учраас ийм заалт тусад нь оруулах санал оруулж байна.

ШИНЭ МЭДЭЭ