2021.01.07
Хууль, эрх зүй

Б.Дэлгэрсайхан: Шүүгч нарын үгийг сонсохгүй бол амьдрал дээр хэрэгжихэд хэцүү хууль болох вий

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асуулт асуулаа:

Шүүхийн тухай хуулийг шинэчлэх асуудлыг дэмжиж байгаа. Олон үг хэлж байгаа гишүүдийн ярьж байгааг сонсохоор хуульд захирагддаггүй, тавьсан хүндээ үйлчилдэг гэж баахан ярьцгаалаа. Бидний өнөөдрийн санаачлаад хийх гэж байгаа хууль бол шүүгч нарыг буруутгахаас илүү шүүгч нарт нөлөөлөөд байгаа улстөрийн нөлөөллийг хааж өгөх нь энэ хуулийн гол амин сүнс гэж ойлгож байгаа.

Тийм учраас ямар нэг бэрхшээл энэ хуулийг хэрэгжүүлэхэд амьдрал дээр тулгардагийг шүүгч нарын үгийг нэлээн сонсох ёстой байсан юм. Бид нар бол онолын олон улсад ч ийм тийм байдаг гээд эрдэмтэний үгээр хууль хийж байгаа. Шүүгч нарын үгийг сонсохгүй бол амьдрал дээр гараад хэрэгжихэд хэцүү хууль болох вий дээ.

Энэ яаж харагдаж байна гэхээр бид өмнө нь Эрүүгийн хуулийг, зөрчлийн хуулийг хянан шийдвэрлэх гээд баахан процессийн хуулийг баталсан. Одоо энэ амьдрал дээр хэрэгжүүлж байгаа хууль хяналтын байгууллагуудад улам хүндрэлтэй болсон. Одоо ийм хууль болчих юм биш биз дээ. Гоё ярих амархан. Дараа нь яг амьдрал дээр яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал маш чухал.

Тийм учраас энэ хуульд нэлээн төвөгтэй заалтууд байгаа. Тийм учраас дараа нь заалт бүрээр нь санал хураах үед өөрийнхөө саналыг хэлье гэж бодож байгаа. Ер нь бол онол ярихаасаа илүү амьдрал дээр хэрэгжүүлж байгаа шүүгч нарынхаа үгийг сонсох ёстой.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр:

ШИНЭ МЭДЭЭ