2021.01.08
Хууль, эрх зүй

Ц.Туваан: Шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог хоёр хоорондоо яаж уялдах юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.08\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Энд есөн хүнтэй нэлээн эрх мэдэл бүхий байгууллага үүсэх юм байна. Тэд хариуцлага тооцох, бүр огцруулах хүртэл эрх мэдэлтэй. Шүүгчид томилогддог газартай. Үүнтэй ямар заалтаар уялдуулсан бэ? Жишээлбэл Үндсэн хуульд байдаг заалтаар Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгч нар томилогддог. Тэр томилогдсон хүнийг нь Сахилгын хороогоор огцруулаад хаячихдаг энэ хоёр хоорондоо уялдаа нь яаж хамрагдах вэ? Эсвэл тэр заалт нь хойшоо орчихсон юм уу? Сахилгын хороогоор яваад огцруулах шийдвэр гарсан шүүгчийг тэгнэ, ингэнэ гэсэн юм байгаа юм уу? Энэ талаар харагдахгүй байгаа юм. 

Сахилгын хороо өөрөө ямар журмаар ажиллах вэ? Өөрөө хэлмэгдүүлэлт, нөлөөлөл явуулахгүй байх, ямар ямар заалтуудаар хариуцлага тооцох юм гэдэг асуудлуудаар хариуцлага тооцох вэ? Манайхан нэг л байгууллага болоод явчихаараа мундаг эрх мэдэлтэй болоод яваад өгдөг. Үүгээр бүх шатны шүүгч нар орно. Шүүгч бус гишүүн нь олон байгаад байдаг. Тухайлбал Дээд шүүхийн шүүгч, Давж заалдах шатны шүүхэд нөлөөлж, хариуцлага тооцож, яг шударга ажиллана гэсэн баталгаа сайн харагдахгүй байгаа. Үүнийг анхаарч үзээрэй.

ШИНЭ МЭДЭЭ