2021.01.12
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ц.Туваан: ХАА-н салбарт төрийн бодлого алагдсантай холбоотой хүндрэлүүд малчдад тулгарч байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.01.12/ Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Гишүүдийн 52 нь хөдөө орон нутгаас сонгогдож байгаа. Хөдөө орон нутагт  цаг маш их хүндэрлээ. Төрийн ерөнхий бодлого алдагдсантай энэ холбоотой.  Хөдөө аж ахуйг холын бодлогоор зохион байгуулж явуулаагүй. Малын тоо толгойн асуудлыг бодлогын бус байдал буюу зөнгөөр нь тавьсан. 

Хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбараас бэлдэж байгаа малчдын түүхий эд бүтээгдэхүүнийг борлуулах, бэлдэж байгаа малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн, малын махны борлуулалт.

Ялангуяа өртөг шингээж боловсруулах болон гадагшаа зах зээлд борлуулах дээр онцгой анхаарал хандуулалгүй орхисноос болж малын тоо толгой хэт өссөн. Байх ёстой даацнаас хамаагүй хэтрээд явсан. Хонины толгойд шилжүүлвэл 130-аас сая толгой малтай сууж байгаа улс юм.

Энэ байгалийн эрхэнд орчихсон, өөрөөр хэлбэл байгалиас хамааралтай байдаг. Хавар, намар нь зун, өвлөө хавчаад болдог улирал болихоо болисон, ургадаг ургамал ч ургахаа болисон энэ цаг үед энэ салбар дээр цогц бодлого гэдгийг гаргаж явах шаардлагатай байна. Нэг дор энэ асуудлууд орж ирж байгаа нь завшаантай хэрэг болж байна. Энэ асуудлыг нэлээн нухацтай авч үзье. Нэг талаас бидний гаргах бодлого, батлах хууль энэ асуудалд их чухал шүү. 

ШИНЭ МЭДЭЭ