2021.01.14
Хууль, эрх зүй

Т.Аубакир: Шүүгчдийн цалин буурах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021,01,24/хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн,Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: 

Шүүгч нарын олон эрхээ хязгаарласан учраас цалинг, цалин гэж үзэхгүй нөхөн олговор гэж үзэж болох уу? Цалинг хэвээр нь үлдээж болох уу?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд зэрэг дэвийн нэмэгдэл орж ирсэн. Энэ асуудлыг ажлын хэсэг яриад шүүгч нарыг ялгаж болохгүй гэж үзээд хассан. Бусад нэмэгдлийг олгоно.

Онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож чадвал цалин буурахгүй гэж үзсэн. Нийгэмд шүүгч нарын цалинтай холбоотой буруу, зөрүү мэдээлэл байсан. Бид шүүгч нарт боломжийн цалин өгч байж өндөр шаардлага тавина.

ШИНЭ МЭДЭЭ