УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021,01,24/хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн,Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
МАН-ын санаатайгаар Үндсэн хуульд оруулсан заалт,өнөөдрийн хуулийн буянаар энэ хараат бус шүүх засаглал,хууль тогтоох засаглалынхаа хормой дор орлоо гэж үзэж болох уу? УИХ-аас ШЕЗ, Сахилгын хороог томилно гэдэг нь хараат бус шүүх засаглал Монголд устлаа гэж би ойлголоо.
ШЕЗ, Сахилгын хороог хараат бусаар сонгоно гэж ярьж байна. Гэтэл МҮОНРТ-ын үндэсний зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгодог байдлаас ямар ялгаатай вэ? Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шүүгч нарт хариуцлага, сахилга тооцсон шийдвэрийг цуцлах талаар ярьж эхэллээ. Үндэсний аюулгүй байдлын Гокийн 49 хувь, Салхитын мөнгөний орд, Оюутолгойн буруу шийдвэр гаргасан энэ асуудлыг засахаар хууль шүүх дээр танай дарга нар явж байгаа. Жоохон нар гарч байсан шийдвэрээсээ та нар буцаж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Төрийн бүх эрх мэдэл ард түмэнд байна. Сонгож байгуулсан төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрх эдлэнэ. УИХ төрийн эрх барих болон хууль тогтоох дээд байгууллага. Бид ард түмний төлөөлөл бага ард түмэн. Бүгдээрээ хэлэлцдэг.Шүүхийн тухай хуульд шинэчлэн найруулга хийж байна. Шүүхийг шударга байлгаж, шүүгчийг хараат бус байлгах зорилготой. МҮОНРТ-ын үндэсний зөвлөлийг сонгодог жишгээс өөр. Саяхан ХЭҮК-ын гишүүдийг сонгосон үүнтэй адилхан зарчмаар явагдана.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Шүүх засаглалыг улс төрийн нөлөөлөлгүй болгоно гэж ярьж байна. УИХ шүүгч, ШЕЗ, Сахилгын хороог байгуулна гэдэг нь улс төр, эдийн засгийн бүлэглэлийн хараат байдалд шүүхийг оруулна гэж би харж байна.