2021.01.14
Улстөр

С.Ганбаатар: Хуулийн давхардал, зөрчил үүсэхгүй байх тал дээр анхаараарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"Маш чухал хууль орж ирж байна. Иргэдээс төрийн байгууллагын албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль 1995 онд батлагдсан. Олон бэрхшээл бий.

1. 2 хууль яриад байна. Гомдол шийдвэрлэх журамд зохицуулалт хийсэн гэж яриад байгаа. Энэ 2 хуульд давхардал, зөрчил үүсэж Захиргааны хууль хэрэглэх боломжгүй тохиолдолуудыг яаж шийдсэн бэ? Ер нь ямар зөрчил гарсныг тодорхой хэлж өгнө үү?

2. ИТ-ийн баталсан захиргааны актыг бусад субьектын акттай адилд хугацаанд хянаж бүртгэхээр зохицуулсан нь Засаг даргын хориг тавих хугацаагүй тооцоогүй юу? Үүнийг Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зүйл заалт орсон уу?"

Түүний асуултанд ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ