2021.01.14
Эдийн засаг, Худалдаа
Л.Мөнхбаатар: Олон улсын гэрээ, конвенцоос илүү дотоодын өндөр хамгаалалт хэр хийсэн бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
"Олон улсын гэрээ конвенцэд нийцүүлэн хуулиа батлах нь зүйтэй. Түүнээс гадна улс орнууд өөрийн бодлогоор гэрээ хэлэлцээрээс ч өндөр хамгаалалтыг хууль тогтоомдоо хийдэг. Тиймээс ийм хамгаалалт хуулийн төсөлд оруулсан уу?
Технологийн хөгжлийг дагаад интернэт орчинд зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ?
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуультай шинэ хуулийн төсөл хэрхэн уялдсан байгаа вэ?"
Түүний асуултанд ХЗДХЯ-ны Газрын дарга П.Сайнзориг хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
"Монгол Төрийн Соёмбо" ном хэвлэгдлээ
2021.12.29