2021.01.19
Улстөр

Х.Болорчулуун: Статистикийн мэдээлэл үнэн зөв байх ёстой

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.19/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Миний хувьд статистик үнэн зөв байгаасай, ажилгүйдэл ядуурлын тоо хэмжээ, ДНБ, өрийн тааз энэ бүхэн үнэн зөв явагдаасай гэж боддог юм. Сангийн сайд өрийн тааз 70 гаруй хувиас 57 хувь болсон гэж ярьж байсан. Би бол Монгол Улсын өрийн тааз 57 хувь биш илүү өндөр байгаа гэж боддог.

Оюутолгойн мөнгө Монголоор орж ирэхгүй. Үүнээсээ болоод Оюутолгой 12 тэрбум ам.долларын өр бий болгочихлоо. Энэ Монгол Улсын компани. Монгол Улсын нэрэн дээр бүртгэгдэж байна. Тийм учраас манай зээлжих зэрэглэлд нөлөөлөөд байна. Бид нар Оюутолгойг хянаж чадахгүй байгаа нь үнэн. Тийм учраас Оюутолгойн бүтээгдэхүүний мөнгийг Монголоороо дамжуулъя гэж олон гишүүд дэмжиж УИХ-ын тогтоол гаргасан юм. Гэтэл ОУ-ын валютын сан шахаад, зээл өгөхгүй гээд хасна гээд байна гэж Ч.Хүрэлбаатар хэлсэн юм. Тэгж байгаад тэр тогтоолыг эргэж болиулсан юм. Үнэхээр ОУ-ын валютын сан санаа тавьдаг байсан бол тийм юман дээр тавихгүй яасан юм.

Монголоор дамжих хууль зүйн эрх бүрдчихвэл манай банкууд аяндаа томорно. Гадны хөрөнгө оруулалтууд өөрөө ороод ирнэ. Бид банкны тухай хуулийг ярьж байна. Цаашдаа үүнийг анхаарах хэрэгтэй юм. Монголоор дамжуулахгүй байна гэдэг бол баялагийн хууль ёсны дээрэм юм. Орж байгаа нийт татварт 300 гаруй тэрбум нь татвар, НД-тай төлж байгаа. Түүнээс илүү өр Монголын талд үүсэж байна. Үүнийг бид хэлэх ёстой, хараад суугаад байж болохгүй. 

ШИНЭ МЭДЭЭ