МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.20
Эдийн засаг, Худалдаа

Д.Тогтохсүрэн: Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөд хэд хэдэн хүндрэл учирж байсан

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.20/ хуралдаанаар Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /“Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай”/; хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Яагаад өмнө нь ингэж удаан хэрэгжсэн гэдэгтэй холбоотой гурван шалтгаан байна. .

  1. Цар тахалтай холбоотой.
  2. Хураамжийн хувьд өндөр байсан. Амьжиргааны баталгааны түвшингийн хэмжээ нь нэг сарын 420.000 юм. Жилийнхээ НДШ-ийг төлөхөд 5 сая төгрөг байсан. 
  3. Бичиг баримтны бүрдэл. НД-ын шимтгэл, ажилласан жилээ нөхөн тооцуулах гэж байгаа учраас бараг ихэнх хэрэг нь иргэний шүүхээр явсан. 

Энэ хууль зөвхөн малчных биш. Зарим гишүүд малчины НДШ юм шиг ойлгоод байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ хамт байгаа юм. 1995-2016 оны 21 жилийн НДШ учраас шүүхээр явах, бичиг баримтын бүрдэл бий болгох гээд нэлээд хэмжээний хугацаа авсан юм. Гэхдээ малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бичиг баримтын  бүрдлийг бараг хийгээд дуусч байгаа юм.

Гэтэл хуулийнх нь хувьчлал нэг жилийн хугацаанд дуусчхаж байгаа. Тийм учраас нэг жилээр сунгах нь зүйтэй юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ хуулийг хэлэлцэж байгаа юм байна. УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу сунгах уу үгүй юу гэдэг асуудлаар хэлэлцэж байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын өгсөн мэдээллээр зургаан сараар сунгах асуудал ярьж байгаа. Засгийн газрын шийдэл өнөөдөр гарчих юм бол хэлэлцэх эсэх дээр нь дэмжээд дараагийн хэлэлцүүлэг дээр хөрөнгө, санхүүгийн асуудлууд Засгийн газрын саналыг нэгтгээд, анхны хэлэлцүүлгийг хийгээд боломж байвал энэ намрын чуулганаар шийдэх саналтай байна. Тийм учраас энэ хуулийг дэмжиж байна. 

ШИНЭ МЭДЭЭ