2021.01.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Туваан: Шимтгэлийн мөнгийг 50 хувиар бууруулах талаар судалж үзсэн үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

Амьдралд ойр хууль, дэмжиж байгаа. Малчид хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс Монголын эдийн засгийг нуруундаа үүрч явдаг. Нэг хэсэг өөрийгөө гэр бүлээ мартан зүтгэж байгаад даатгалаа төлж чадаагүй үлдсэн. Иргэдийгээ дэмжиж энэ хуулийг сунгаж байгаа нь сайн.

Энэ жил цар тахалтай,өвөлжилт хүнд байна ийм цаг үед хууль сунгагдлаа гэхэд малчид татвараа төлөх боломж хомсдсон. Малчид жилдээ хоёр буюу өвөл малын махнаас хавар ноолуураас мөнгө олдог. Малчдад малчин данс гэж Монгол банкан дээр данс нээгээд ноос, арьс ширний урамшуулал олгодог. Энэ дансыг ашиглах талаар судалж үзсэн үү? Шимтгэлийн мөнгийг 50 хувиар бууруулах талаар судалж үзсэн үү?

ШИНЭ МЭДЭЭ