МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.22
Уул уурхай, Ашигт малтмал

Т.Энхтүвшин: Бид газар доорх тосоо хайх, олборлох ажил хамгийн чухал болоод байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаанаар "Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

"Энэ хуулийг дэмжиж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хамгийн том бүтээн байгуулалт. Маш амжилттай явж байгаа. Хамгийн гол нь бид газар доорх газрын тосоо хайж, олборлох ажил хамгийн чухал болоод байна.

Тиймээс УУХҮ-ийн сайд Г.Ёндонгоос асууя.

  1. Монгол Улстай хайгуулын гэрээ байгуулсан гадаад дотоодын хэдэн компани байна вэ?
  2. 2021 онд хэдэн компани хайгуул хийх вэ? Компани нь тодорсон уу?
  3. Хайгуул хийж байгаа компанийг дэмжих заалт энэ хуульд алга. Ийм заалт оруулах ёстой шүү."

Түүний асуултанд УУХҮ-ийн сайд Г.Ёндон хариуллаа. 

"Монгол Улс газрын тос олборлох ажлыг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хийдэг. Өнөөдрийн байдлаар 33 талбай дээр дээрх зарчмаар 17 компани газрын тосны хайгуул хийж байна. Олборлолт хийж буй 2 компани бий."

ШИНЭ МЭДЭЭ