2021.01.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Өвөрхангай аймгийн 19 сумын 16500 гаруй малчин өрх тус бүрт 250 кг хүчит тэжээлийн дэмжлэг үзүүлж байна
Улсын хэмжээнд өвөлжилт хүнд байгаа 5 аймгийн малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгийн өвс, тэжээлийн тусламж олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Үүнд Өвөрхангай аймаг багтаж байгаа юм.
2021 оны 01-р сарын 23, 24-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Г.Ганболд С.Чинзориг, Д.Тогтохсүрэн нар аймгийн удирдлагуудын хамтаар 3 ажлын хэсэг гаргаж Богд, Гучин-Ус, Сант, Өлзийт, Баянгол, Төгрөг сумдад ажиллалаа.
Цагийн байдал хүндхэн байгаа тул малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлж, өвлийг гарз хохирол багатай давах нь хойшлуулж боломжгүй цаг үеийн асуудал болоод байна. Иймд Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд аймаг орон нутгийн удирдлагуудынхаа хамтаар онцгой анхаарч ажиллаж байна.
Өвөрхангай аймагт нийт 4099 тн хүчит тэжээл олгоно. Хүчит тэжээлийн үйлдвэрлэлийн явцаас шалтгаалан энэ оны 3 дугаар сарын 1-ний дотор малчдын гар дээр хүргэгдэж дуусах юм.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29