МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.26
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Д.Сарангэрэл: Өрхийн амжиргааг дэмжиж, орлоготой байлгах хэрэгтэй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. 

Дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

"Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна. Нэг талаасаа Үндсэн хуулиараа нас, хүйсээр ялгаварлахгүй байх заалттай. Нөгөө талаасаа жендэрийн асуудал бий. Хамгийн гол нь 0-3 насны хүүхдэд заавал асаргаа, халамж шаардлагатай. Энэ талаасаа цэцийн дүгнэлт зөв зүйтэй гэж бодож байна.

Хүн амаа өсгөх бодлогод энэ бас чухал холбоотой. Өрхийн амьжиргаа, орлогод уялдуулан шийдвэр гаргах хэрэгтэй. Эцэг эхийн аль нэг нь хүүхдээ харахад орлогогүй үлдээж болохгүй. Тиймээс олон талаас нь харсан зөв зүйтэй дүгнэлт байна гэж дэмжиж байна."

ШИНЭ МЭДЭЭ