МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.27
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ц.Сэргэлэн: Энэ хуулийн төсөлд уян хатан хандаж, сайжруулаад явах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн :

Хуулийг дэмжиж байгаа. Цар тахал дуусахаар хүчингүй болно. Одоо уян хатан хандаж, сайжруулаад явах хэрэгтэй. Бидэнд туршлага болно. Цаашдаа цар тахлаас илүү гамшиг бий болохыг үгүйсгэхгүй. Цар тахал өнгөрсөний дараа Гамшгийн тухай хууль болон бусад холбогдох хуулийг шинэчлэн эрхзүйн зохицуулалт хийх хэрэгтэй. Бичил бизнес эрхлэгчид болон бусад жижиг бизнес хийдэг хүмүүс "Тэг" зогсолт хийсэн. Үүнийг орхигдуулж болохгүй.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Зохицуулалт ломбарданд орж ирж байгаа. Ковидын үед зохицуулалт орж ирэхээс өөр зам байхгүй. Иргэдийн эрх ашгийн төлөө төр зохицуулалт хийх талаар Үндсэн хуульд байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын асуудал ч орно.

ШИНЭ МЭДЭЭ