2021.01.27
Улстөр

Ж.Батсуурь: Монгол Улсын хөгжлийн багана болсон сөрөг хүчнээ байнга сонсож ажиллаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

"Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байгаа танд баяр хүргэе. Монгол Улсын нэн шинэ түүхийн он жилд 92 жилд МАН эрх барилаа. Шинэ нийгмийн 34 жилийн 8-аас бусад жилд нь МАН төр барих болох нь ээ. Ялангуяа 2016-2024 онд 2 сонгуулийн давтамж дараалан МАН 65, 62 гишүүнтэй хамгийн хүчирхэг, ямар ч зүйлийг саадгүй хийх боломжтой байна. Гэхдээ та бүхэн намын дэмжлэгтэй байгаагаас нийт иргэдийн 50 хүрэхгүй хувь нь та бүхнийг дэмжиж сонгогдсон. Тиймээс та Монгол Улсын нийт хүн амын 50-иас илүү хувь нь өөр бодолтой байгааг байнга анхаарч байх ёстой.

Монголыг цааш АН, МАН гэж үндсэний хэмжээний 2 нам авч явах болно. Тиймээс энэ түүхэнд Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй та хамгийн хүчирхэг сайд болж байна. Өмнөх Ерөнхий сайд нар танхимаа өөрөө бүрдүүлж чадахгүй. Хууль зүйн саад тотгор ихтэй байсан. Үндсэн хуулийн шинэчлэлээр танд чадахгүй мэдэхгүй зүйл байхгүй болсон. Тиймээс өнгөрсөн хугацаанд болсон нийгмийг цоцчоосон 7 сарын 1, 5 хүний амь, концесс, банкны дампуурал, хүн амь, хүчин, НД-ын хохирол, Оюутолгой, Тавантолгой зэрэг асуудалд цэг тавьж өгч чадах уу?

Монгол Улсын хөгжлийн багана болсон сөрөг хүчнээ байнга сонсож, түүний цаана байгаа ард түмний 50 гаруй хувь нь өөр бодолтой байдаг гэдгийг анхаарах ёстой.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлнэ гэж байна. Зүүнбаян хүртэлх төмөр замыг та ярилаа. Цаашид ОХУ-БНХАУ-ыг холбох Чойбалсан-Баруун-Урт, Бичигтийн чиглэлийн зам, Сайншанд-Баруун-Уртын төмөр замыг хэзээ ашиглалтад оруулах вэ? Үүний ашгийн асуудалд ямар бодол байна вэ?"

Түүний асуултанд Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ