2021.01.27
Улстөр

Ц.Туваан: АН, МАН үзэлцээд, бодлого уралдуулан явах хүсэлтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

"Залуу хүн, Андын жудаг ярьдаг. 40 хүрсэн эр хүн Ерөнхий сайдад нэр дэвшиж байна.

1. Сөрөг хүчинтэйгээ хэрхэн хамтран ажиллах вэ? У.Хүрэлсүх сайдыг анх томилогдох үед асууж байсан. Муу л юм болбол арын хар овоохой гэдэг шиг АН руу их дайрдаг байдал газар авлаа. Бид дотоод асуудлаа цэгцлэх гээд явж байна. АН жагсаал хийвэл цагдаагийн газраас зөвшөөрөл авч тугаа намируулан хийнэ. Бид хэн нэгнээс зугтахгүй. Өмнө нь МАНАН гэж ярьж байсан. Одоо МАНАН биш бодлогоороо АН МАН үзэлцээд бодлого уралдуулан явах хүсэлтэй байна. АН ялалт байгуулсан 8 аймаг 1 дүүрэг бий. Энд битгий их улс төржөөрэй.

2. Оюутолгой. Таны ахалдаг ажлын хэсгийн гишүүд нууц уу? Сөрөг хүчин, Ерөнхийлөгчийн тамгын газар, иргэдийн төлөөлөл орж ажиллаж болох уу? Сөрөг нэхэмжлэл гээд байгаа. Үүн дээр ямар ойлголт байна. Оюутолгойн асуудал дээр маш тодорхой сайн үг хэллээ. Таныг энэ үгэндээ суухыг хүсэж байна.

3. 1 сая төгрөгтэй УИХ-ын тогтоол дээр ямар бодолтой байгаа вэ?

Эцэст нь хэлэхэд 1-рт Улсынхаа, 2-рт намын, 3-рт өөрийн эрх ашгаа эрэмбэлэн ажиллаарай. 3 сая иргэнээ хөлийг нь хөсөр, гарыг нь газар жаргуулж, Монголоо мандуулж ажиллахыг ерөөж, ажилд нь амжилт хүсье."

Түүний асуултанд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ