2021.01.28
Хууль, эрх зүй
Ц.Туваан: Шүүгч нар сэтгэл ханамжгүй байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Ерөнхийлөгчийн хориг дээр яагаад зөрүүтэй хандаж байна. Бүх хориг буруу юу? Албан тушаалтны томилгоог он сар бичихгүй хийдэг үү? Ялыг тэнд төлөвлөдөг үү?
Хуулиар хөндөөгүй асуудлыг хөндөхгүй гэсэн байдаг. Яригдаагүй асуудлыг яагаад оруулж ирээд байна. Шүүгч нараас санал авсан уу? Шүүгч нар сэтгэл ханамжгүй байна. Өмнө нь шүүгчийн шинэчлэл гэсэн давлагаа явдаг байсан. Гэхдээ үр дүнгүй. Энэ Шүүхийн хууль бас ийм болчих вий дээ. Бие биенийхээ дотоод асуудалд оролцохгүй байя. Шүүхийн байгууллагууд зөв шийдвэр гаргаарай.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: