2021.01.28
Хууль, эрх зүй
Н.Ганибал: Амьдрал дээр үүрэг даалгавар биелүүлээгүй гэж Засаг дарга нарыг огцруулах боломжгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Байнгын хороон дээр хоригтой холбоотой асуудалд зөв хандаж байна. Хуулийн 65.1.3 Засаг дарга нь орон нутгийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд дээд шатны хүмүүсийн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх дээд шатны хүмүүс сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж тодорхой заасан.
Амьдрал дээр үүрэг даалгавар биелүүлээгүй гэж Засаг дарга нарыг огцруулах боломжгүй. Харин энэ хууль хэрэгжиж эхлэхээр боломжтой болох юм байна.Уул уурхайн асуудал маргаан дагуулдаг.Тухайн орон нутгийн иргэд удирдлагууддаа шаардлага тавьдаг, гэтэл дээд шатны байгууллагаас бас шахалт ирдэг.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Ерөнхийлөгчөөс 12 хориг ирсэн. Нийгмийн зөвшилцлийн үндсэн дээр энэ хууль гарна. Бүх шатны хүмүүсийн санал бодлыг оруулсан. АН завсарлага авч, санал оруулсан. Ер нь хуулийн амин сүнс нь бүх шатны Засаг дарга нарт хариуцлага тооцох асуудал. Тодорхой ёс суртахууны асуудалд орсон бол эргүүлэн татах зүйл орсон. Ард түмэн хариуцлага шаардаж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Манай улсын хувьд Засаг дарга хэвтээ босоо удирдлагын огтлолцол дээр ажлаа явуулдаг. Давхар захирагддаг. Хоёр зээний нэг үйлчлэгч болдог.
УИХ-ын гишүүн Н.Ганибал гишүүн энэ хуулийн хоригийг хүлээж авахыг дахин санууллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо
2022.04.13
Монгол Улсын аваргууд шагналаа гардан авлаа
2022.01.31