МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.28
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ж.Ганбаатар: Банк бус санхүүгийн байгууллагыг орхиж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн хуулиудыг нэгтгэн хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

Иргэд орлогогүй, ажилгүй болоод ломбардаар үйлчлүүлж байгаа. Учир шалтгааныг нь арилгах ёстой. Банкны зээлийн хүүд хязгаарлалт тавья гэхэд хэзээ ч үгүй гэдэг хүмүүс, яагаад ломбардын хүү нь дээр анхаараад байна вэ? Банкны хүү яагаад буурахгүй байна гэхээр, эх үүсвэр болохгүй байна гэдэг. Эх үүсвэрийн хүү буусан шүү. Банк бус санхүүгийн байгууллагаа хамт оруулж ирэхгүй яасан юм бэ? Энэ хуульд олон эх үүсвэр хүүгүй болж байна лээ.  Энэ болж байгаа юм уу?

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн:

2020.08.28 онд Зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөөг Их хурлаар тогтоолын төслийг баталсан.Хүү бууруулах талаар энэ төсөлд орсон.Тэгээд Цар тахлын үеийн энэ хуулийн төсөлд цаг алдалгүй оруулж өгсөн.

ШИНЭ МЭДЭЭ