УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна.
Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, таньд хэлэхэд Монгол улсын оршин тогтнохын үндэс улсын хил халдашгүй байх ёстой. Хөрш орнуудтайгаа хуурай газраар хиллэдэг, манай улсын хувьд хөрш орнуудтайгаа маргаангүй байх хэрэгтэй.
Хилийн улсаар байгуулсан хөрш орныхоо гэрээ хэлэлцээрт анхаараарай. ОХУ, Монгол улсын хооронд хилийг дахин шалгах ажлыг анхааралдаа аваарай. Хугацаан болсон, энэ ажлыг эхлүүлээрэй. Тантай Монгол улсын Засгийн газраас өгсөн хариуцлагатай ажлыг хамтарч амжилттай ажиллаж байсан. Амжилт хүсье.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт хандаж үг хэлье. Монгол улсын авто замын хэвтээ тэнхлэгийн замын зүүн үзүүрийн 124,5 км зам хөрш оронтойгоо холбогдоогүй. Энэ ажлыг явуулах талаар өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласан. гэхдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан энэ ажлыг 2024 оноос өмнө дуусгах ёстой.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тэргүүн эгнээд хилийн боомтуудыг хатуу хучилттай замтай болох төсөл орсон. Бидний төлөвлөснөөр 2022-2023 онд энэ ажил хийгдэнэ.