МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголын цагдаагийн байгууллага хоёр үйлчилгээний гавьяат алба хаагчтай боллоо
2021.02.07
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Монголын цагдаагийн байгууллага хоёр үйлчилгээний гавьяат алба хаагчтай боллоо

Монголын цагдаагийн байгууллага өнөөдөр 2 шинэхэн үйлчилгээний гавьяат алба хаагчтай боллоо.

Олон жил өргөсөн тангарагтаа үнэнч байж, үр бүтээлтэй ажилласан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2-р хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхбаатар, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Шинэ-Идэр сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн сургагч ахлагч П.Хатанбаатар нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат цол хүртлээ.

Монголын цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ