МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
2021.02.23
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Хурлын эхэнд өнгөрсөн удаагийн хурлаар дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн өгсөн үүрэг чиглэлийн биелэлтийг танилцууллаа.

Мөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, нийслэлийн хэмжээнд маргаашаас эхлэх вакцинжуулалтын ажлыг дүүргийн хэмжээнд хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэв.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай: бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч байгаатай холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагууд халдвар, хамгааллын дэглэм баримтлан ажиллах, нийслэлээс баталсан нийтлэг дүрэм журмыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхаарах, нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах, нийтийн эзэмшлийн зам талбайн хаяг, самбарыг стандартжуулах, халиа, дошин үүсэж эрсдэлтэй бүсэд багтсан хороодод тулгамдаж буй нийтлэг асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо.

ШИНЭ МЭДЭЭ