МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголд улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна
2021.03.01
Улстөр

Монголд улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна

Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. 

Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх, хувьсгалт өөрчлөлт хийх үүднээс Монгол Улсад улс төрийн анхны нам болох МАН 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдсан түүхтэй. Энэ өдрийг 2004 онд “Эх орончдын өдөр" болгон нийтээр тэмдэглэхээр хуульчилсан юм.

Манай улсад улс төрийн нам анх байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа тул энэ нь монголчууд XX зуунд эхлүүлсэн түүхэн үнэт зүйл, ололт гэдэг утгаар нь үүрэг, ач холбогдлыг нь үнэлж дүгнэн, тэмдэглэх шаардлагатай гэж үзсэн юм.

Тиймээс УИХ-ын өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд  С.Бямбацогт, Д.Ганбат, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат нараас өргөн мэдүүлсэн  Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай тогтоолын төслийг баталсан.

Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолын төслийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан бөгөөд хэрэгжилтэд нь Байнгын хороод хяналт тавих юм.

ШИНЭ МЭДЭЭ