2021.03.05
Орон нутгийн хөгжил
Аваргууд шагналаа гардан авлаа
Өвөрхангай аймгаас хулгана жилийн ажил үйлсээрээ нутаг орныхноо манлайлсан “Улсын аварга малчин өрх”-11, “Улсын хошой аварга малчин өрх”-1, “Улсын аварга саальчин”-1, “Улсын аварга тариаланч”-1 төрсөн.
Шинэ аваргуудад шагнал гардуулах хүндэтгэлийн ёслол аймгийн Хөгжимт драмын театрт болж, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд шагналын гардуулан өглөө.
Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн нар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын академич П.Хорлоогийн нэрэмжит ерөнхий боловсролын 2-р сургууль 320 хүүхдийн хичээлийн шинэ өргөтгөлийн байрны нээлтэнд оролцлоо. Улсын төсвийн 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус байр спорт зал, номын сан, гал тогоотой, кабинетийн зориулалттай арын өрөө бүхий анги танхимтай ажээ.
Ирэх сард Арвайхээр сумын “Тэмүүлэл-Эрдэм” бага сургуулийн 240 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулна. Мөн Сант суманд 240 хүүхдийн бага сургуулийн барилга баригдаж байна. 2021 онд улс, орон нутгийн төсвийн 31.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр аймгийн хэмжээнд бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажил хийгдэх юм байна.
ШИНЭ МЭДЭЭ
Аваргууд шагналаа гардан авлаа
2021.03.05