МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, АН-ын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэлд амжилт хүслээ
2021.03.11
Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, АН-ын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэлд амжилт хүслээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2021.03.11/ ээлжит бус хурлынхаа үеэр Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэлд баяр хүргэж, бэлгэдэл болгон төрийн далбаа, намын тугаа дурсгав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, нэр дэвшигч О.Цогтгэрэл, Ардчилсан намынхаа талд, мянга мянган гишүүд, ардчилалд хайртай иргэдийнхээ төлөө зарчимтай өрсөлдөхөө амлаж байна гэв. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь намынхаа эв нэгдлийг эрхэмлэж нэр дэвшигч О.Цогтгэрэлийг дэмжин ажиллахаа илэрхийлж нэрээ татжээ.

Харин Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Ардчилсан нам хүнд цаг үеийг туулан, дараагийн шатны түүхээ бичиж эхэлж байна. Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшин, хариуцлага үүрэн ажиллахаа илэрхийлсэн хоёр гишүүндээ талархал илэрхийлье гэв.

Мөн Ардчилсан намын даргыг сонгох сонгуульд нэр дэвшсэн УИХ -ын гишүүн О.Цогтгэрэлд болон нэр дэвших болзлоо хангасан намынхаа бусад нэр дэвшигч залуусдаа амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ