МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Япон улсын Засгийн газраас Шарын гол сумын 17-р цэцэрлэгт 400 сая төгрөгийн хөрөнгө оруулна
2021.03.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Япон улсын Засгийн газраас Шарын гол сумын 17-р цэцэрлэгт 400 сая төгрөгийн хөрөнгө оруулна

УИХ-ын гишүүн Г.Дамдинням /2021.03.15/-нд Дархан -Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Шарын гол сумын 17-р цэцэрлэгийн эрхлэгч Д. Оюунцэцэг нарын хамтаар Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х. Кобаяашитай гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Тус гэрээний хүрээнд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 17-р цэцэрлэгийн засвар, өргөтгөлд 400 сая төгрөгийн хөрөнгө оруулахаар болсон юм.

Гишүүний хувьд хүүхэд бүхэн сурч, боловсрох тэгш боломж, таатай орчин нөхцлөөр хангагдах ёстой гэж үздэг учраас уг зорилгод дэмжлэг болж, хөдөө орон нутгийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулж буй Японы ард түмэн, Засгийн газар болон Элчин сайд Х.Кобаяашид чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ