2021.03.18
Улстөр

Б.Энхбаяр: Хувь хүн болон төрийн нууцтай холбоотой асуудалд анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар элчин сайдыг эргүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Сүүлийн үед Ерөнхийлөгч, Засгийн газар хуулиар хамгаалагдсан хувь хүний болон албаны нууц тэр дотроо шүүхээр таслан шийтгэгдэх үйл баримтыг бие биенээсээ уралдаж ярьж байна. Энэ бол хана хэрэмтэй асуудал. Отгонбаяр элчин сайдтай холбоотой албан е-майлын талаар яригдаж байгаа. Энэ е-майл ямар шугамаар ил болж байгаа вэ?

Эрүүгийн хуульд хувь хүний болон албаны захидал харилцааны асуудал нууц байдаг. Энэ нь эрүүгийн хуульд зааснаар 5 хүртэлх жилийн заалттай гэмт хэрэг. Бүгд гэмт хэрэг яриад байна. Цаашдаа төрийн албаны нууцтай холбоотой ажиллаж байдаг хүмүүсийн е-майл бусад албан хэрэг хөтлөлтийн талаар байнгын хороо ярьсан уу? Яаж ил болсон бэ?

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Байнгын хороон дээр яригдсан. Цаашдаа илүү сайн судалж ажиллах шаардлага байгаа. Олонхын саналаар эргүүлэн татах шаардлагагүй гэж үзсэн.

ШИНЭ МЭДЭЭ