2021.03.18
Эрүүл мэнд

Б.Энхбаяр: Гэнэтийн сюрприз барьж хязгаарлалт тогтоомооргүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. 

Дархлаажуулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүд Шадар сайдаас асуулт асууж, хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

"УОК БЗД-ийн 26 дугаар хороонд гэнэтийн сюрприз барьсан. Засгийн газар хөтуу хөл нэгдсэн журмаар цуцлаад үүнээс хойш гэнэтийн сюрприз барихгүй, урьдчилан мэдэгдэнэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Гэтэл өчигдөр өглөө сэрээд хөл хорионд орчихсон. Ажил амьдралаа зохицуулах, ажлаа төлөвлөх боломж олгоогүй. Өвчтэй хүн, гэнэтийн хагалгаанд орсон бол яах уу? бизнесийн гэрээ хэлцэл төлөвлөсөн бол яах уу? Тэнд 30 мянган хүн амьдардаг. 16 мянган насанд хүрсэн ажлаа зохицуулж байдаг. 70 орчим хувь нь 40 хүртэлх насны ийм идэвхтэй хороо байна. Яагаад ийм гэнэтийн ший гаргаваа гээд харахаар ДОК нь ЭМЯ-аас бичиг ирсэн гэж тайлбарласан. Онц байдлын үед УОК-НОК гэсэн босоо удирдлагатай явж байгаа гэж ойлгодог. Нэг яамны сайд ийм том дүүрэгт хязгаарлалт тогтоох чиглэл өгдөг болсон юм уу? эсвэл хариуцлагаас бултаад нэг нэг рүүгээ чихээд байна уу? Би өчигдөр араас нь хөөж байж олж мэдлээ. 26-р хороонд 3 сарын 3-аас 16-ны хооронд 42 иргэн дээр сэжигтэй тохиолдол илэрсэн гэх тоо байна. Аль байрнаас нь вэ?

Хан-Уул дүүрэг 15-р хороонд зөвхөн байраар нь хязгаарлалт тогтоож байна. Ийм аргаар хязгаарлаж болдоггүй юм уу? гэтэл бүхэл хороогоор нь бүслээд байгаа юм бэ? Төр нь иргэдээ итгэ гэдэг. Гэтэл иргэндээ төр нь яагаад итгэхгүй байгаа юм бэ?

Вакцинжуулалт маргааш хийгээд дуусгана гэж байна. Заавал хө хорихгүйгээр энэ бүхнийг хийж болно шүү дээ."

Түүний асуултанд Шадар сайд С.Амарсайхан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ