http 16

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.25
Хүний эрх

Ц.Туваан: Газрын асуудалтай холбоотой, иргэд, аж ахуй нэгжийн эрх зөрчигдөж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Энэ хуулийн 6-ын 5:1-д Газар өмчлөх эрх нь зөрчигдсөн иргэд гэж оржээ. Ийм асуудалтай иргэд маш их байдаг. Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаас улсын тусгай хэрэгцээнд авах нэрийдлээр 22 га газар, 1600 иргэн,аж ахуй нэгжийн газар байна.Эрдэнэ сум 64,000 га, Алтанбулаг 4000 га, Баянчандмань, Сүмбэр суман дээр газрын асуудалтай маргаан байна. Иргэд, аж ахуй нэгжийн эрх зөрчигдөж байна.

Иргэдээс ирсэн хүсэлтүүдийг хариуцах газар уруу нь шилжүүлж байгаа. Улсын өмгөөлөгчдийг сонгох ажил эрхэлсэн яам, Засгийн газраас томилох юм байна. Томилох болон хуулийн төсөв дээрээ тодорхой зохицуулалт оруулах хэрэгтэй. Томилдог хүнийхээ эсрэг хүн ажиллах уу? Засгийн газрын буруу шийдвэр дээр эсэргүүцэж ажиллаж чадах уу?

Гишүүний асуултанд Хууль зүй, дотоод хэргийн сайд,УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариуллаа:

Зөвхөн төлбөрийн чадваргүй хүмүүст хууль зүйн туслалцаа үзүүлнэ. Хууль зүйн туслалцааны байгууллага 1 тэрбум төгрөгний төсөвтэй. Зөвхөн цалин болон байрны түрээс төлдөг.

ШИНЭ МЭДЭЭ